Main » 2010 » January » 4 » Учир нь үл олдох нууцлаг явдлууд
9:10 AM
Учир нь үл олдох нууцлаг явдлууд
Эрт галавын эмгэн

Хэнд ч тоогдомгүй, бичиг үсэгч мэдэхгүй эмгэд мундаг эмч нараас нь илүүгээр эмчилж оношилдог. Тийм нэгэн эмгэн Киевт байжээ.

Түүнийг Тамара гэдэг байсан бөгөөд одоо байхгүй болчихсон аж. Түүнтэй хамт хүн эмчилдэг аргалдаг нууц нь ч бас алга болжээ. Уламжлалт бус эмчилгээний мэргэжилтэн В.Лумарь түүнтэй уулзаад "Тамара эгчээ нууцаа хэлж өгөхгүй юу" гэсэн аж. Эмгэн ч эм бэлтгэсэн өвсөө буцалгасан гэнэ. Гэвч эмийн өвс нь тэр мэргэжилтэн урд нь огт хараагүй эрт галавт, үлэг гүрвэл байх үед ургаж байсан өвс байжээ.

Эртний эмч сорвигүй эдгээжээ

Бермудын гурвалжингийн орчимд далайн шуугианд тааралдаад үхэж үрэгдсэн гэгдэж байсан гурван загасчны ярьсныг өрнөдийн хэвлэлд нийтэлж шуугиан дэгдээсэн билээ.

Карслон Тиральдо, Хосе Торрес, Цицерон Мойя гурав тайлбарлахдаа сууж явсан хөлөг маань эвдрээд живж эхэлсэн. (Энэ бол Багамын арлаас 65 миль хол болсон аж.) Гэтэл тэднийг нэг хачин хөлөг аварсан гэнэ. Түүний хүмүүс эрт маягийн хувцастай, эртний англи хэлээр ярьдаг байжээ. Зарим усан цэрэг нь тув тунгалаг биетэй тул цаана нь байгаа юм нэвт харагдаж байж гэнэ. Тэр гурвын нэг нь гэмтсэн байсан тул тэдний эмч шархан дээр нь нэг шингэн юм түрхсэнд сорвигүй эдгэчихжээ.

Одоогийн паспорттай эртний хүн

Японд 1954 онд бас нэг хүн өөр тивийн зураг барьчихсан үзэгджээ. Зочид буудлаас нэг сэжигтэй хүнийг барихад паспорт нь булхай будлиангүй боловч Туаред гэдэг улсын иргэн гэсэн байж.

Гэтэл ийм нэртэй орон хаана ч байсангүй. Тэр хүн цагдаа нарыг өөрт нь итгэсэнгүйд уурлаад хэвлэлийн бага хурал хийж Туаред гэдэг чинь Мавританаас Судан хүртэлх зайнд байдаг юм шүү дээ гэж зааж өгчээ. Гэвч түүнийг солиотой хүн гэж үзээд хий судлалын эмнэлэгт шилжүүлж харин паспортынх нь учрыг өнөө хүртэл олоогүй гэнэ.

Эртний цаазлагдсан хүний сүнс эргэн иржээ

Венесуэлийн нэгэн хотын цагдаа нар эрээн хувцастай нэг хачин хүнийг баривчилжээ. Тэр хүн эртний хэлээр учраа хэлж "Би бол Гаумата гэдэг хүн Персийн хаан ширээнд суух санаатай явна" гэсэн гэнэ.

Цагдаа нар түүхийн сурах бичиг сөхөж үзвэл Гаумата гэдэг нь манай эртний өмнөх 522 онд байсан Мидий улсын нэрт ид шидтэн юм байна, эртний персийн хаан, хоёрдугаар Кирийн хөвгүүн Камбие гэгчийн эсрэг хаан ширээний төлөө тэмцэлдээд цаазлуулсан хүн байж. Гэвч цагдаа нар солио туссан түүхийн багш байх гэж боджээ.

Өөр тивийн газрын зураг

ХХ зууны эхэн үеэр сонин хэвлэлд Парист ухаан санаа нь эргэчихсэн нэг хүнийг баривчилсанд хармаанаас нь дэлхийн газрын зураг гарчээ. Гэтэл энэ нь манай дэлхийнх биш хаанахын нь бүү мэд яах аргагүй нэг тивийн газрын зураг байсан гэнэ.

Хүний мөсгүй хүн

АНУ-д Ерөнхийлөгчийгөө сонгохдоо ихэд шилж байж сонгодог мэт боловч дараа нь амаа барих удаа зөндөө тохиолддог ажээ.

Жишээ нь: Бүгд найрамдах намынхаа дунд хамгийн өндөр тушаалд дэвшсэн Ньют Гингрич гэхэд л эхнэрээ өмөн үүгээр өвчилснийг мэдмэгцээ хаяж явсан төдийгүй хүүгийнхээ тэтгэлгийн мөнгө төлөхөөс зайлсхийсэн аж. Гэтэл Гингрич эрт орой хэзээ нэгэн цагт ерөнхийлөгчид санаа амар нэрээ дэвшүүлэхийг байг гэх газаргүй гэнэ.

Улавч өмсвөл сэрэл хөдөлнө

Германы эмч Вальтер Маухын бүтээсэн шинэ улавч нь хүний дур хүслийг өдөөх үйлчилгээтэй гэнэ.

Үүний нууц нь уураг тархин дахь бэлгийн хүслийн мэдрэлийг идэвхжүүлдэг гурван цэгийг цочроодогт оршдог гэнэ. Хөлийн эрхий хурууны угт байдаг нэг цэг дур хүслийг бадраадаг, өсгийн тогтворт байх нэг цэг даавар ялгаруулдаг, тавхайн гол дагасан цэгүүд цусыг бөгсөн бие рүү оруулж өгдөг ажээ. Ийм улавч нь сэтгэлийн бачимдлыг тайлж сайхан иллэг болж өгдөг бөгөөд алхах гишгэх тутамд жаргал баяслыг авчирдаг гэнэ.

Хүнийг унгасаар нь оношилж болно

Хэрэв та өөрийгөө өвчилсэн эсэхийг мэдэхийг хүсвэл унгахдаа унгасаа ажиглах ёстой гэнэ. Та их дуу чимээтэй унгаж байвал эрүүл, харин чимээгүй атлаа өмхий үнэртэй унгаж байвал таны дотор эрхтэн чинь өвчилжээ гэсэн үг ажээ.

Эрчүүд олон авгай авснаа юу гэж тайлбарладаг вэ?

2-5 авгайтай 100 хүнээс, та яагаад олон авгай авсан вэ?... гэж асуухад

- Нутгийн зан заншлаар гэж (0.2%)

- Өв хөрөнгөө залгамжлуулна гэж (10%)

- Хөрөнгө их, эм хүн хэрэгтэй гэж (80%)

- Хайр дурлал хэнд ч захирагддаггүй гэж (8%) хариулсан байна. 

                                                            secret_world_sa_web-middle (1)

Category: Сонин хачин | Views: 573 | Added by: BaDRaa | Rating: 0.0/0
Total comments: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: BaDRaa | 2010-01-07
ix sonirholtoi yum bna dugenltee setgegdel bolgooroi
Хариулах:

Name *:
Email *:
Code *:

Login form

Гишүүний нэр:
Нууц үг:
Сануулах

Search

Calendar

«  January 2010  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Our poll

Сайтад санал өгнө үү

Архив
Үр дүн
Бүх санал: 52

Site friends

Statistics


Нийт идэвхтэй хүмүүс: 1
Зочид: 1
Гишүүд: 0