Main » 2010 » January » 07
Зураг нь солигдсон эмгэний зальжин инээмсэглэл


                                           

Намжилсүрэн одоогоос олон жилийн өмнө талийгаач болсон эмээгийнхээ жаазалсан зургийг харж суув. Тэр зураг их эртний зураг болохоор эмээгийнх нь нүүр ам бараг танигдахгүй ч үр хүүхэд нь байнга арчиж цай хоолныхоо дээжийг өргөнө. Хүү баахан харж сууснаа жаазны ар талын модон тагийг авч зургийг нь үзэв. Намжилсүрэнг харсаар байтал зураг улам тодорч эмгэний нүүрэнд зальжин инээд үзэгдлээ. Тэгтэл гэрт хүн явах чимээ сонсогдож хаалга аяндаа онгойв. Хүү гайхан өрөө тасалгаагаар орж үзсэн ч юу ч байсангүй. Гэсэн ч хөлийн чимээ сонсогдон цонх савчиж хэн нэг нь тоглоод байгаа мэт санагдав. Намжилсүрэн энэхүү чимээг дээд талынхаа айлаас сонсогдож байна гэж бодоод мухрынхаа өрөөнд орон унтахаар хэвтлээ. Гэтэл дөнгөж нүдээ анив уу үгүй юу өрөө тасалгаа нь өөрчлөгдөж тэрбээр шавар байшинд хэвтэж байх юм гэнэ. Ээж, аав, хамаатан садан нь бүгд дор бүрнээ ямар нэг юм хийхээс гадна модон авсыг улаан хар хилэнгээр бүрж байлаа. Намжилсүрэн нүдээ хагас анин........................

Төрөл: Өгүүллэгүүд | nullУншсан: 563 | null Огноо: 2010-01-07 | Нэр хүнд:5.0/1| Сэтгэгдэл: (3) |Дэлгэрэнгүй унших

3-р хорооллын нэгэн байранд шулмас орогножээ [Тэвчээртэй дуустал нь уншаарай]



                                                                     

Сайхан хүүхэн сайн морь хоёр буг болдог гэсэн үг байдаг. тэгээд ч энэхүү итгэл үнэмшлийг ашиглан "Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг адуучин эр ажнай сайн хүлгээ шунаг ноёнтноос салгаж авч байгаа тухай гардаг шүү дээ.
Тэгвэл ямар ч эрийн нүд унаж, сэтгэл хямармаар сайхан төрсөн Д. Сарангэрэл гэдэг бүсгүй амьдаараа шулмас болсон явдал 1985 онд тохиожээ. 1982 онд Нийслэлийн 24-р сургуулийг төгссөн тэрээр Ахуйн үйлчилгээний ТМС-д элсэн оржээ. Тэгээд ТМС төгсөх жилээ Зөвлөлтийн барилгын СОТ-3-д ажиллаж байсан С. Занданшарав гэгч 40 гарсан эхнэр хүүхэдтэй эртэй холбогдож орхижээ. С. Занданшарав түүний үзэсгэлэн гоо бие цогцос, гэнэн хонгор ааш аалинд унаж тустлаа дурлахдаа эхнэр гурван хүүхдээ гаргуунд нь гаргаж, үнсэнд хаягдсан шалз шиг орхихоо юман чинээ бодсонгүй.

Д. Сарангэрэл тэр үед аав нь өнгөрөөд удаагүй. Бас ээж нь бие нь муудаад хэвтэрт орчихсон байсан учраас айлын ганц охины хувьд амьдрал нь хүнд байсан нь ойлгомжтой. Яг тэр үед нь С. Занданшарав эхнэр, хүүхдээ хаяад тэдний гэрт ирээд суучихжээ. Д. Сарангэрэлийн ээж нь...............

Төрөл: Сонин хачин | nullУншсан: 515 | null Огноо: 2010-01-07 | Нэр хүнд:4.5/2| Сэтгэгдэл: (3) |Дэлгэрэнгүй унших

Login form

Гишүүний нэр:
Нууц үг:
Сануулах

Search

Calendar

«  January 2010  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Our poll

Ямар үйлдлийн систем хэрэглэдэг вэ

Архив
Үр дүн
Бүх санал: 41

Site friends

Statistics


Нийт идэвхтэй хүмүүс: 1
Зочид: 1
Гишүүд: 0