Main » 2009 » December » 27 » Зүрхийг нэвт хардаг хүн
11:13 AM
Зүрхийг нэвт хардаг хүн
Элдэв нэр хүндтэй хэргэм, цолтой ч, Лео Антонович ажлын өдрийнхөө ихээхэн хэсгийг мэс заслын орны хажууд өнгөрүүлдэг байна. Тэр зүрхсудасны мэс засалчийн ажлыг амьдралынхаа хамгийн гол зүйл гэж үздэг ажээ.
Оросын АиФ сонины сурвалжлагч саяхан түүнтэй уулзаж ярилцжээ.

-Лео Антонович аа, 46 настай шоумен Владимир Турчинский зүрхний шигдээсээр саяхан нас барчихлаа. Зүрх судлалын ухааны үүднээс ямар нас илүү осолтой вэ?
-Орост зүрхний шигдээсийн оргил үе 39-44 насанд, хоёр дахь нь 49-54 насанд байдаг. Зүрхний асуудал эмэгтэйчүүдийг 55 наснаас хойш ороодог. Гэхдээ зүрх-судасны элдэв өвчин бол шүүхийн ял биш шүү дээ. Хэрвээ зүрхний цусан хангамж дутагдах өвчнийг хяналтад байлгавал хүн 85-90 хүртэл насална.

Алдаа гардаг л даа
-Эмч нар онош тавихдаа алдах нь цөөнгүй байдаг. Танд ийм явдал тохиолдож байв уу?
-Харамсалтай нь ийм явдал гардаг. Биднийг сүүлчийн удаа гадагшаа явж үзлэг хийх үеэр бид хэд хэдэн хүнийг чухамхүү мэс заслын орноос буулгасан. Өнөөдөр эндүү ташаа явдал цөөн гарч байгаа. Эмнэлгийн олон байгууллага зүрхний эхо оношилгооны аппарат, компьютерын болон соронзон-резонансын томографын төхөөрөмжөөр тоноглогдсон.

-Зүрхний өвчнийг мэс заслын аргаар л эмчилж болдог гэсэн бодол төрөөд байгаа юм. Зүрх-судасны мэс засал эмийн эмчилгээнээс аль хэр үр нөлөөтэй вэ?
-Хялбар, сайн нөлөөтэй учраас өнөөдөр чухамхүү мэс заслын арга хамгийн гол нь юм. Гэхдээ бид эмийн эмчилгээнээс хэзээ ч татгалздаггүй.

-“Хүүхдийн зүрхийг сонсоод сэр” гэсэн санаачилгыг Та гаргаснаас хойш 10 жил өнгөрчихөж. Энэ хугацаанд юу хийж амжуулав?
-10 жилийн өмнө зүрхний өвчинд өөрөөр ханддаг байлаа. Залуу эцэг, эх хүүхдийнхээ төрөлхийн гажгийг эмчилгээгүй хэмээн үзэж, тэднийг хаядаг шахуу байсан юм. Мэс засалд төсвөөс тун шалихгүй мөнгө өгдөг байлаа. Ийм хүүхдүүдэд онош тавьж, бүрэн эмчилж болох тухай бид ярьж, далимд нь хандивлагчдын мөнгөөр хүүхдүүдийн нэг хэсгийг эмчлэхээр шийдсэн юм. Энэ нь бүтэх эсэхийг бид мэддэггүй байсан. Гэтэл энэ арга хэмжээ маш сайн болсон. Бид байдлыг өөрчилж чадсан бөгөөд одоо зүрхний элдэв гажигт шийдвэрлэж болох асуудал хэмээн ханддаг болж, төр ч ийм өвчинтэй хүүхдүүдэд туслахад чамгүй хөрөнгө мөнгө гаргадаг болж байна.

-Эх орны болон гадаадын зүрхний өвчин судлалын хооронд ялгаа бий юу?
-Нэгтгэн дүгнэхэд хэцүү, гэхдээ манай Бакулевын нэрэмжит зүрх-судасны мэс заслын төв дэлхийн бүх нэртэй клиник эмнэлгээс олон талаар давуу. Манай клиникийн эмчлэх ухааныг ямагт сонгодог гэж үзэж ирсэн юм. Зарчмын ялгаа нь гэвэл, манай өвчтөнүүдийн санаа бодолд л байгаа юм. Америк хүн өдөр бүр 07 цагаас багагүй хугацаагаар унтаж, жил бүр амарч, стресст орохгүй байх ёстой гэдгээ сайн мэддэг. Манайхан болохоор бурхан мэдэг гэсэн маягаар бүх зүйлд ханддаг. Согтууруулах ундаа бага хэрэглэ гэсэн зүрхний эмч нарын цорын ганц зөвлөгөө их тустай болж байгаа. Цагаан архийг бодвол, виски зүрхэнд сайн гээд зүрхний нэг эмч хэлчихэж, түүнээс хойш ингэх нь сайн юм байна гээд бүгд л виски ууж байна л даа. Харамсалтай нь элдэв арга чарга хайж байгаа ч, нийгэмд тогтсон энэ бодлыг хараахан засч залруулж чадахгүй л байна.

Мэс засал хийсээр л байгаа
-Та ер нь өдөрт хичнээн мэс засал хийдэг вэ?
-Өдөрт дөрвөөс цөөнгүй дээ.
-Зүрхний мэс засалчид хэд насалтлаа ажилладаг вэ? Зүрхний мэс засал эмч хүний хувьд зүдэргээтэй шүү дээ.
-Бид чинь их тэсвэр тэвчээртэй улс. Цөөн зарим нь энэ ажлыг 65 нас хүрэлгүй орхидог. Ер нь нэлээд удаан ажилладаг. Гарамгай мэс засалч Майкл Дебейки, Федор Григорьевич Углов нар амьдралынхаа сүүлчийн жилүүдийг хүртэл мэс засал хийж байсан. Майкл 100 нас хүрэхээс хоёрхон сарын өмнө, харин Федор Григорьевич 105-тай өөд болсон юм. Цагаас эрт чөлөөнд гарах нь харамсмаар, америкийн зүрхний мэс засалчид 37 настайдаа л бие дааж эхэлдэг.

-Зүрхний мэс засалчдын дотор урт насалсан хүн олон уу?
-Урт насалсан хосгүй жишээ зөндөө бий. ЗСБНХУ-ын Эрүүл мэндийн сайд, Оросын анагаах ухааны академийг үндэслэгч Борис Васильевич Петровский 97 насалсан. Оросын зүрхний мэс заслын эцэг, Оросын анагаах ухааны академийн академич Борис Алексеевич Королев зуун насны ойгоо тэмдэглэсэн хүн. Нууц гэвэл ийм байна. Бүх аугаа их мэс засалч бол эрүүл аж төрөх ёсыг сахиж, биеэ сайхан авч явахад их анхаардаг, ер нь зохион байгуулалт сайтай хүмүүс. Тэдний олонх нь гашуун нясуун юм хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, олон хүн кофе уухаа больж, спортоор (усанд сэлэх) хичээллэдэг. Мэдрэлийн системийн онцлог, өөртөө тавих хяналт асар чухал. Петровский Кремльд ажиллахаа больсноос хойш ч, гадуур явж байгаад гэртээ ирэхдээ оройн хоолоо үргэлж амтархан идэж, элдэв нойрны болон тайвшруулах эм уулгүйгээр нам унтдаг байсан гэж түүний гэргий ярьж байж билээ. Зүрхний мэс засалчид бол өөрсдийнхөө ажлын ашиг тустайд туйлаас итгэлтэй хүмүүс.

-Танай гэргий, охид, хүргэнүүд бүгдээрээ эмч. Танай гэр бүлийнхэн хоол идэхдээ жинхэнэ “эрдмийн зөвлөл” хуралдуулдаг уу?
-Мэргэжлийн яриа хөөрөө үнэхээр өрнөдөг. Охидууд маань надаас ямар нэг юм асууна, гэхдээ голдуу би тэдэнд асуулт тавина. Миний охидууд сайн мэргэжилтэн. Ямар нэг юм болвол, би зүрхээ охидууддаа л даатгана.

-Зүрхний аугаа их мэс засалчид төрсөн өдрөөрөө өөртөө ямар ерөөл тавьдаг вэ?
-Королевын 100 насны өмнөхөн би түүний ярилцлагыг уншсан. Та юуны тухай мөрөөддөг вэ гэж түүнээс асууж л дээ. “Хэд хоног амьд баймаар байна…” гэж Борис Алексеевич хариулсан байна лээ.

Бокериягийн зөвлөгөө
-Биеийн идэвхтэй байдал туйлын чухал, биеийн бүрэн ачаалалгүйгээр зүрхээ эрүүл байлгах аргагүй.
-Хооллох дэгийг сахь, өлсөх юмуу хэт их идэх хэрэггүй. Дараачийн хоол хүртэл өлсөх мэдрэмж төрөхгүйгээр л идэх хэрэгтэй. Бие махбодь дөнгөж сэрмэгц л, өглөө цадталаа идэх нь физиологийн эсрэг зүйл, харин орой өлсгөлөн байвал, бид мэдрэлийн системдээ сэргэх боломж олгохгүй байна гэсэн хэрэг.
-Биологийн цагаа бүү эвд, өдрийн дэглэм сахь, ингэх нь зүрхэнд өөрийгөө сэргээх боломж өгдөг.

Category: Эрүүл мэнд | Views: 564 | Added by: BaDRaa | Rating: 0.0/0
Total comments: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: BUyanaa | 2010-01-29
yamar zevuun sta ve te
Хариулах:

Name *:
Email *:
Code *:

Login form

Гишүүний нэр:
Нууц үг:
Сануулах

Search

Calendar

«  December 2009  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Our poll

Хамгийн сайн мэдээ нийтлэгч таны бодлоор

Архив
Үр дүн
Бүх санал: 32

Site friends

Statistics


Нийт идэвхтэй хүмүүс: 1
Зочид: 1
Гишүүд: 0