Main » 2009 » December » 21 » Тэгвэл Грасианы аж төрөхүйн дүрэмийг мөрдөөд үзээрэй.......
0:03 AM
Тэгвэл Грасианы аж төрөхүйн дүрэмийг мөрдөөд үзээрэй.......



  • Бусдад хэрэгтэй бай: Чамд талархаж
    байснаас, чамайг гуйж байсан нь дээр. Хоосон талархлаас ариун найдвар
    хэзээд үнэтэй. Цангаагаа тайлчихаад хүн булгийн орхин оддог, шүүсийг нь
    сорсон  жүржийг алтан тавагнаас авч хогийн сав руу шиддэг. Хэрэгцээ
    дуусахад нөхөрлөл дуусдаг, хэрэг байгаа үед л ажил явж байдаг.

  • Өөрөөсөө илүү хүнийг ялхаас зайлсхий
    Ялна гэдэг бол таагүй сэтгэгдэл үлдээнэ гэсэн үг, эзэн ноёноо ялах нь
    ухаангүй төдийгүй аюултай алхам. Давамгай байх нь хүний нүдийг
    хорсгодог. Өмч хөрөнгийг эгээ л гоо үзэсгэлэнгээ хаш яйш хувцсаар
    халхлах мэт нууж болно шүү дээ. Хүчтэй хүмүүс ухаанаас бусад юухан дээр
    ч бусдад буулт хийхээс татгалздаг. Ухаан хүнийг захирдаг тул, эрх
    мэдэлтэй хүнийг ухаан шаардсан зүйл дээр өчүүхэн төдий мохоох нь ч том
    доромжлол болно. Өндөрт байгаа хүн хамгийн дээд оргилд л гарахыг
    хүсдэг.                                                                
                                                                   
  • Ямар ч юманд амь тавин найдах хэрэггүй:
    Хэтэрхий их магтагдсан зүйл найдварыг чинь биелүүлнэ гэж бүү сана.
    Төсөөллөөс бодит байдал бий болдоггүй. Хүссэн юмаа төсөөлөн бодох
    амархан ч, түүндээ хүрэх хэцүү. Хүсч мөрөөдөсөн юм ихэнхдээ амьдралд
    байж болох хэмжээнээсээ хэтэрчихдэг.  Дутагдалаа сайн тал мэт харагдтал нууж сурна гэдэг онцгой үнэт урлаг. Яг энэ зарчмыг  дагаад л Цезарь толгойнхоо халзанг лаврын навчин титмээр халхалж явсан.

  • Хүн бүхний чавхдсыг олж хөнд:Хүмүүсийн
    удирдахын нууц үүнд л байгаа юм. Ингэхийн тулд эр зориг биш, эв дүй,
    хүнд ойртон дөхөх аргаа олдог чадвар хэрэгтэй. Хүн бүхэн сул талтай.
    Нэг нь хүндэтгэл үзүүлэхэд уярдаг бол нөгө нь олз ашгийн төлөө юу ч
    хийхэд бэлэн байдаг. Гуравдах буюу ихэнх хүн зугаа цэнгэлд
    оосорлуулдаг. Хэн юунд хөл алддагийг тааж мэдүүтээ түүнд нь таарах
    түлхүүр аргыг хэрэглэ.

  • Ухаалаг зоригтой бай:
    Үхсэн буураас амьд ат жийрхдэг. Гавьяа байгуулахдаа хэн ч тоглодоггүй.
    Нэг удаа ухарсан бол хоёр дахиа ухрах л болно. Энэчилэн хичнээн удаа ч
    буцаж няцаж магадгүй.Эцсийн эцэст чиний өмнө бүх зүйл тэр чигээрээ
    анхных шиг төгөсгөлгүй урт саад бэрхшээл санагдана. Тэгэхээр шуудхан л
    нэг мөр шийдчих нь дээр...

  • Шинчлэгдсээр бай:
    Гайхамшигч хуучирдаг, түүнтэй хамт алдар нэр элэгддэг. Дунд зэргийн
    шинэ зүйл хуучирсан гайхамшигийг бүдгэрүүлдэг. Тиймээс алдар гавьаа,
    авьяас билиг бүхэнд сэргэн мандаж, нар мэт өдөр бүр шинэ сайханыг
    харуулж бай. Чамайг эндээс яваасай гэж хүсэцгээж байвал, чамайг ирээсэй
    гэж хүлээх өөр газрыг зорь.


Category: Мэдэхэд илүүдэхгүй | Views: 614 | Added by: BaDRaa | Rating: 0.0/0
Total comments: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: tuugii_sm | 2010-01-20
Өөрөөсөө илүү хүнийг ялхаас зайлсхий. gedeg in taalagdsangui ooriigoo hogjuulj bgaad iluu hunee yalna bizde.
Хариулах:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2009-12-21
Sonin l ym bna
Хариулах:

Name *:
Email *:
Code *:

Login form

Гишүүний нэр:
Нууц үг:
Сануулах

Search

Calendar

«  December 2009  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Our poll

Ямар үйлдлийн систем хэрэглэдэг вэ

Архив
Үр дүн
Бүх санал: 41

Site friends

Statistics


Нийт идэвхтэй хүмүүс: 1
Зочид: 1
Гишүүд: 0