Main » 2010 » January » 1 » Microsoft Yahoo хамтрахаар болов
9:55 AM
Microsoft Yahoo хамтрахаар болов

Жил илүү хугацаанд хамтран ажиллах ойлголцолд хүрч чадалгүй явсаар ирсэн Yahoo болон Microsoft-ийн энэ удаагийн хэлцэл тун амжилттай болж 2 компани цаашид хамтран ажиллах болсноо зарлалаа. Энэхүү тохироонд хүрэхийн өмнө маш олон өөрчлөлтүүд шаардлагатай байсны нэг нь Yahoo-гийн удирдлага түүнийг үндэслэгч Jerry Yang-аас Carol Bartz-д шилжсэн явдал байлаа.
Yahoo-гийн ex-CEO Jerry Yang-ийн хувьд хувь нийлүүлэгчдийн зүгээс Microsoft-ийн анхны саналыг хүлээж аваагүй шалтгаанаар өнгөрсөн жил нэлээд шүүмжлэл хүртсэн бөгөөд дээрх хугацаанд Microsoft хэдийгээр өөрийн Bing нэртэй хайлтын системийг нэвтрүүлсэн ч Yahoo-г сонирхох сонирхол нь буураагүй байсан нь мэдэгдсээр байсан юм.

Microsoft Yahoo нь хамтарснаар интернэт хайлтын системийн нийт зах зээлийн 28 хувийг эзэмших бөгөөд хамтын ажиллагааны гэрээ нь 10 жилийн хугацаатайгаар хийгдсэн аж.

Гэрээний дагуу Microsoft-ийн шинэ Bing хайлтын системийн алгоритм Yahoo-гийн кодыг орлох ба харин Yahoo-гийн хайлтын цахим хуудасны харагдах байдалд өөрчлөлт орохгүй юм. Yahoo-гийн хувьд Microsoft-ийн AdCenter сувгийг ашиглан зар сурталчилгааны бизнесээ хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Тус компаниудын энэхүү хэлцэл нь компаниудын орлогыг жилд 500 сая илүү ам.доллараар өсгөх аж.
Эх сурвалж http://www.hard-techmn.com

Category: Сонин хачин | Views: 541 | Added by: Ss | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login form

Гишүүний нэр:
Нууц үг:
Сануулах

Search

Calendar

«  January 2010  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Our poll

Хамгийн сайн мэдээ нийтлэгч таны бодлоор

Архив
Үр дүн
Бүх санал: 32

Site friends

Statistics


Нийт идэвхтэй хүмүүс: 1
Зочид: 1
Гишүүд: 0