Main » 2009 » December » 16 » Тушаал /Хошин өгүүллэг/
5:53 AM
Тушаал /Хошин өгүүллэг/
Эхнэр Гиймаагаар хохирлыг нөхөн төлүүлж, гэр бүлийн гишүүдэд анхааруулах зарим зүйлийн тухай.
Нэг. Манай эхнэр Гиймаа саяхан амралтын нэг өдөр гэртээ их цэвэрлэгээ хийж байгаад хайхрамж болгоомжгүйгээс бараа баазын гүйдэг нярав Хайзангаас арын хаалгаар авсан, гадна бөөрөн дээрээ далайн мандал дээгүүр нисэж яваа хоёр цагаан цахлайн зурагтай, дүүрэн сүүтэй цайтай халуун савыг хоолны шүүгээн дээрээс унаган хагалж өрх гэрийн амьдралд ихээхэн гарз хохирол учруулж хувийн өмчид хүйтэн цэвдэг сэтгэлээр ханджээ. Иймд гэргий Гиймаагаар халуун савны үнийг гурав нугалж жаран төгрөгөөр, цай, ус, давсны үнийг хоёр төгрөг далан мөнгөөр тус тус үнэлээд "бүгд 62 төгрөг 70 мөнгийг төлүүлсүгэй.
Хоёр. Эхнэр Гиймаагаар төлүүлэх төлбөрийн 62 төгрөг 70 мөнгийг өрхийн тэргүүлэгч Хоовон миний 65004 тоот хувийн хадгаламжийн дэвтэрт нэг хоногийн дотор шилжүүлсүгэй!
Гурав. Өөрчлөлт шинэчлэлтийн энэ үед ээжийнхээ алдаа дутагдлыг нуун дарагдуулахгүйгээр аавдаа ил тод шударгаар хэлсэн хүү Хоовон овогтой Болдоог (энэ жил 5 настай) нэг төгрөгөөр шагнаж урамшуулсугай!
Дөрөв. Хавьтаж ойртсондоо эв дүйгүй пид пад хийн гэрт орсон үхэр шиг тонгочиж байдаг эхнэр Гиймаад одоохондоо хагарч хэмхрээгүй байгаа, ирээдүйд зайлшгүй хагарах тавилантай хоолны ганц халуун савыг минь хагалчихгүй эдэлж хэрэглэхийг хатуу анхааруулсугай! Тав. Ууган охиноо хөдөө орон нутагт болхи бүдүүлэг аргаар хүмүүжүүлж, өсгөөд надад эхнэр болгон аймшиггүйгээр өгсөн хадам аав Дандархайдавлувсанчүлтэмд хойшдынхоо охидуудыг соёлч боловсон аргаар хүмүүжүүлэхийг зөвлөсүгэй!
Зургаа. Одоохондоо хараахан мэндэлж амжаагүй эхнэр Гиймаагийн гэдсэн дотор эрүүл саруул торниж буй хоёр дахь хүүдээ ууган ах Болдоо шиг үнэнч шударга өсөж хүмүүжихийг үүрэг болгосугай!
Долоо. Энэ тушаалын биелэлтийг 48 цагийн дотор багтаан үнэн зөв гаргаж албан ёсоор хүргэндээ танилцуулахыг хадам ээж Нинжийбадмаад даалгасугай! (Өрхийн тэргүүлэгч Хоовон).
Category: Өгүүллэгүүд | Views: 759 | Added by: BaDRaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login form

Гишүүний нэр:
Нууц үг:
Сануулах

Search

Calendar

«  December 2009  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Our poll

Ямар үйлдлийн систем хэрэглэдэг вэ

Архив
Үр дүн
Бүх санал: 41

Site friends

Statistics


Нийт идэвхтэй хүмүүс: 2
Зочид: 2
Гишүүд: 0