Main » 2009 » December » 24 » Тэмүүн буюу Баярбаттай ярилцсан нь
10:07 PM
Тэмүүн буюу Баярбаттай ярилцсан нь
За та бүхэндээ Хэцүү анги киноны ТэMүүний дүрээр танил Баярбатын сурагч сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Баярбат: -"Сурагч" сониныг уншин суугаа дүү нартаа энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе! Намайг Мишигдоржийн Баярбат гэдэг. 1986 онд тйрсйн. 23 настай. 2008 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн.
Ундаръяа: -Та аль дунд сургуулийг төгссөн бэ, сурагч байсан үеэ дурсаач!
Б:-31-р сургуулийг төгссөн. Сурагч байхдаа их сахилгагүй байлгүй яахав. Эрэгтэй хүүхэд чинь багадаа сахилгагүй байхгүй бол жаахан муухай ш дээ.инээв. Сургуульд юу л болно манлайлагч нь байлаа.
Ундаръяа: -Эцэг, эх чинь ямар хүмүүс байдаг вэ?
Баярбат: -Миний аав, ээж 2 маань урлагийн хүмүүс биш. Эрчим хүчний салбарт ажилладаг. Би дээрээ 2 ах, 2 эгчтэй айлын бага хүү.
Ундаръяа: -Таныг "Boom town" хамтлагийн авьяаслаг бүжигчин Баяраа гэж хүүхдүүд мэддэг. Хэзээнээс та бүжиглэж эхлэсэн бэ, багадаа бүжиглэдэг байсан уу?

Баярбат:-Би анх нэгдүгээр курсын хоёрдугаар семистрээс эхлэж "Boom town" хамтлагт бүжиглэсэн. Анх СУИС-д ороод юугаа ч мэдэхгүй урдах хичээлээ хийгээд сурдаг оюутан байлаа. Тухайн үед Ган-Очир ах манай сургууль дээр ирээд танай ангид бүжиглэдэг, бүжиглэх сонирхолтой хүүхэд байна уу? гээд. Манай ангийн өчнөөн хүүхэд бүртгүүлээд очиж бэлддэг байсан. Нэг өдөр би ангийнхнаа дагаж очиж Ган-Очир ахтай уулзаад бүжиглэж эхэлсэн дээ. Анх урлагийн замд хамтлаг болгож хөтлөж оруулсан Ганаа ахдаа би маш их баярлаж явдаг. Манай хамтлагт Ган-Очир ах, манай 2-р курсын Алдараа, Тэмүжин, манай ангийн Тамираа бид 5 байдаг. Манай хамтлаг анхны клипээ гаргахдаа 11 гишүүнтэй байсан бол шигшигдсээр байгаад тавуулаа үлдсэн.
Ундаръяа: -Нэг хэсэг танай хамтлаг хүүхэд, залуусыг байлдан дагуулж байснаа яагаад таг болчихов оо?
Баярбат:-Бид хичээлтэй байхдаа байнга хамт байж уран бүтээлээ хийдэг байлаа. Ганаа ах ажлаа хийгээд, Тэмка, Алдараа, Тамираа бид 4 сургуулиа төгссөн чинь хоорондоо уулзалдах зав олдохгүй байгаа. Тус тусын уран бүтээлээ хийж байгаа болохоор ойрдоо уулзаж уран бүтээлээ хийж амжихгүй л байна. Гэхдээ хоёрдахь цомгийн маань тал нь бэлэн болсон. Тэрийгээ удахгүй гүйцээж дуусганаа.
Ундаръяа: -Та 5 хаана хаана юу хийгээд байна даа?
Баярбат:- Ганаа ах "Ахан дүүс" гэдэг продакшн байгуулаад ажиллаж байгаа. "Х-Түц"-д Тэмка, "Маск" продакшнд Алдараа, УДЭТ-т Тамираа ажиллаж байгаа. Би ангийнхантайгаа нийлээд "Пантастик" гэдэг продакшн байгуулах гээд үзэж тарж байна.
Ундаръяа: -"Хэцүү анги" кинонд тоглоход ямархуу байсан бэ, олон ангит кинонд тоглоход хэр хүндрэлтэй байсан бэ?
Баярбат:-Олон ангит кинонд тоглох хэцүү юм билээ. Ах эгч нартайгаа хамтарч үнэхээр сайн зүтгэсний үндсэн дээр 60 ангит киног зуны 3 сар авч дуусгасан. Бид нарын ард нүсэр бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байсан.
Ундаръяа: -"Хэцүү анги" кино өөрийн чинь тоглосон хэд дэх кино вэ?
Баярбат:-Яг гол дүр гэвэл хоёр дахь кино маань юм. Бусад кинонд жижиг сажиг туслах дүрд тоглож байсан.
Ундаръяа: -Найруулагчаас хэр их зэмлэл хүртсэн бэ?
Баярбат:-Найруулагчтайгаа л сайн ойлголцвол гайгүй ээ. Загнахгүй надад ойлгуулж хэлнэ дээ. Чи ингэх ёстой, үүн дээр ингэх хэрэгтэй гэдэг ч юм уу зөвлөмжүүд найруулагчаас гаралгүй яахав.
Ундаръяа: -Буцаад сурагч байсан үедээ очсон чинь хэр санагдаж байсан бэ?
Баярбат:-10 жилийн хүүхдүүдтэй 3 сарын хугацаанд хамт байрлаж хамт байхаар өөрөө яг хүүхэд шиг болчихдог юм билээ. Анх жаахан хүүхдүүдтэй хамт байхад их эвгүй байдаг байсан. Тэд нар сонин сонин юм яриад инээлдээд л. Аргагүй л дээ манай ангийн Батсайхан киноны дүр-Дөлгөөн бид хоёр бусад хүүхдүүдээсээ 6 насаар ах юм чинь. /инээв/ Сүүлдээ яг хүүхэд шиг болсон. Тэд нартайгаа хамт маазарч инээж ханиагаад л. Найзууд дээрээ ирсэн чинь та 2 яг хүүхэд шиг болчихож гээд шоолоод инээлдээд байсан.
Ундаръяа: -Хайрын талаар яриагаа үргэлжлүүлье. Хайр гэж таны бодлоор...?
Баярбат:-Бие биедээ халуун дулаан уур амьсгалтай байх итгэлцэл гэж боддог.
Ундаръяа: -Анхны хайрттайгаа хэдэн настайдаа учирч байсан бэ?
Баярбат:-Сүүлийн үед би 10 жилдээ л учирсан болов уу гэж бодоод байгаа. Тухайн үед ямар мэдрэмж төрж байсныг санахгүй байна. Тэр охинтойгоо жил гаруй хугацаанд үерхсэн байхаа.
Ундаръяа: -Анх хэддүгээр ангидаа охинд хайрын захиа йгч байсан бэ, авч байсан уу?
Баярбат:-8 ангидаа өгч байсан. 6 билүү 7-р ангидаа нэг охиноос захиа авч байсан. Захиа аваад хүүхдүүдээс их ичиж билээ.
Ундаръяа: -Та гэр бүлтэй юу, танилцуулж болох уу?
Баярбат:-Эхнэр, охин хоёртойгоо хамт амьдардаг.
Ундаръяа: -Та их өвөрмөц хувцаслах юмаа. Гадаад төрх, стилл имиджээ хаанаас хэрхэн бүрдүүлдэг вэ?
Баярбат:-Учиргүй би тийм брэндийн хувцас өмсөх ёстой гэдэггүй, өөртөө таалагдсан юмаа худалдаж аваад л өмсчихдөг. Одоо залуучууд ингэж хувцаслаж байгаа болохоор би өмсөх ёстой гэж боддоггүй, өөрийнхөө имиджийг өөрөө л бүрдүүлчихдэг дээ.
Ундаръяа: -Хамгийн их мөнгө хайрлалгүй авч байсан зүйл гэвэл...?
Баярбат:-Би ээмгэнд их дуртай, сонирхдог. 1-р курсэд байхад надад нэг их таалагдаад байсан гоё шавар ваарыг гэртээ авч байсан. Аа тийм. 2-р курсэд байхдаа нэг гутал авч байсан юм байна. Оюутнууд их ядуу ш дээ. Бууз, пирожкигоо идээд л. Тэр үед бөөн юм болж байж 400$-оор гутал авч байсан, хүссэн юмаа авсан болохоор гоё кайфтай байсан шүү.
Ундаръяа: -Таны нэг өдрийн зарлага хэдэн төгрөг болдог вэ?
Баярбат:-Гайгүй ээ. Бэлтгэлийн үеэр ийш тийшээ явдаггүй болохоор мөнгө үрээд байхгүй, өглөө бензин хийгээд, машинаа угаалгаад, өдөр хоолонд ордог, 50.000 орчим болдог.
Ундаръяа: -Таны сарын орлого дунджаар хэдэн төгрөг болдог вэ?
Баярбат:-Сар сараасаа л болно л доо. Ашиггүй бүүр нойл суугаад гэртээ зурагт хараад хэвтэж байх ч үе байна. Гэрийнхээ утсаар найзууд руугаа яриад "та нар хаана байгаа юм бэ, аан тэнд байгаа юмуу, за за намайг ирээд авчих" гэх тохиолдол цөөнгүй байдаг.

Category: Сонин хачин | Views: 857 | Added by: 1denTaT | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login form

Гишүүний нэр:
Нууц үг:
Сануулах

Search

Calendar

«  December 2009  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Our poll

Хамгийн сайн мэдээ нийтлэгч таны бодлоор

Архив
Үр дүн
Бүх санал: 32

Site friends

Statistics


Нийт идэвхтэй хүмүүс: 2
Зочид: 2
Гишүүд: 0