Main » 2010 » February » 4 » Сексийн талаар хийгдсэн томоохон судалгаа.
7:02 AM
Сексийн талаар хийгдсэн томоохон судалгаа.

Америкийн Эрүүл мэнд, нийгмийн амьдралын үндэсний судалгаа:
Кинсийн судалгаанаас хойш хүний бэлгийн амьдралыг янз бүрээр судалсан байна. Харин 1994 онд Америкчуудын бэлгийн зан үйлийн талаарх мэдээлэл цуглуулах зорилготой эрүүл мэндийн, нийгмийн амьдралын үндэсний судалгаа магадлалын түүвэрлэх аргаар хийсэн нь нилээд далайцтай томоохон судалгаанд тооцогддог юм. Судалгааны багийг Чикагогийн их сургуулийн нэртэй социологич Эдвард Лауман удирдсан бөгөөд үзэл бодлын үндэсний судалгааны төв хэмээх өндөр нэр хүндтэй байгууллага хэрэгжүүлсэн байна.
Гэхдээ энэ судалгаанд хүн амын цөөнх болох уугуул Америкчуудыг хангалттай хамруулахгүй нь учир дутагдалтай болсон гэж үзэхэд хүргэдэг юм. Энэ нь судалгааны санхүүжилт зогссонтой холбоотой ажээ. Гэсэн хэдий ч уг судалгаа үндэсний цөөнх болох африк, латин америк болон ази гаралтай америкчуудын бэлгийн зан үйлийн талаар маш үнэтэй мэдээлэл цуглуулсан юм. Хүмүүс асуултад хариулахдаа үнэн байдлаа нуух, эсвэл дэгсдүүлэн хариулах магадлалтай ч судлаачдыг сургаж, бэлтгэхэд сайн анхаарсан ажээ. Энэхүү ярилцлагын үед гуравдагч этгээд байсан нь хүмүүсийг асуултанд үнэн зөв хариулахад саад болсон байх талтай гэсэн шүүмжлэл гардаг. Нийт ярилцлагын 79 хувийг судлаач гаицаараа явуулсан бол 6 орчим хувь нь гэр бүлийнх нь хүн, эсвэл үерхдэг залуу, эсвэл бүсгүй нь хамт байсан үлдсэн 15 орчим хувь нь хүүхэд зэрэг өөр хүмүүс хамт байсан ажээ.
Судлаачид ийнхүү гуравдагч этгээдийн дэргэд ярилцлага өгөхдөө зарим мэдээллээ нуусан эсэхийг статистик аргаар шалгажээ. Ярилцлагын үед ганцаараа байсан хүмүүсийн 17 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр ба түүнээс дээш хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэсэн бол өөр хүний хажууд ярилцлага өгсөн хүмүүсийн дөнгөж 5 хувь нь үүнд хариулсан байна. Эндээс өөр хүний дэргэд ярилцлага хийсэн нь судалгааны үр дүнд нөлөөлсөн гэж яарч дүгнэлт хийхийн оронд өөр хүчин зүйлсийг харгалзах хэрзгтэй гэж судлаачид үзжээ.
Тухайлбал бага насны хүүхэдтэй эмэгтэй хүний хувьд хүүхэд харах хүчгүй, завгүй тул олон хүнтэй бэлгийн харилцаанд орох боломжгүй байж болох билээ. Сонирхолтой нь энэ судалгааны хамгийн маргаантай үр дүн нь Кинсийн судалгаатай яг ижил, гомосекс зан үйлийн хувь байдаг. Кинсийн судалгааг гомосекс зан үйлийн хувь хэт өндөр гарсан гэж үздэг бол энэхүү судалгаанд хэт бага гарсан байжээ.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний судалгаа:

1998, 2003 онд манай орны хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний судалгааг үндэсний статистикийн газар, НҮБ-ын ХАС-ийн техникийн болон санхүүгийн тусламжтай явуулсан бөгөөд эдгээр нь үндэсний хэмжээний иж бүрэн судалгаа юм. НҮЭМС-ны гол зорилго нь хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлэн дүгнэхэд шаардлагтай мэдээллээр хангах, төрөлт, нярай болон бага насны хүүхдийн эндэгдэл, БЗДХ/ДОХ-той холбогдолтой мэдээллийг цуглуулахад чиглэсэн юм. 1998 оны судалгаа ч үндэсний төлөөлөлтэй хийгдсэн ба эдгээр асуудлын талаар суурь мэдээлэл цуглуулсан юм. 2003 оны судалгаа нь 8399 өрхийг хамарсан мөн үндэсний хэмжээний төлөөлөлтэй түүвэр судалгаа бөгөөд нөхөн уржихүйн насны (15-49 насны) 9314 эмэгтэйчүүд, 4212 нөхрөөс ярилцлага авчээ.
2003 оны судалгааны дүнг өмнөх судалгаатай харьцуулах бүрэн боломжтой бөгөөд төрөлт, нярайн эндэгдэл, гэр бүл төлөвлөлт, эх хүүхдийн эрүүл мэнд, БЗДХ/ ХДХВ/ ДОХ-ын мэдлэг хандлага, үр хөндөлтийн талаарх мэдээллийг эхний судалгааны үр дүнг баяжуулан гүйцэтгэсэн болно. 2003 оны судалгааны нэг онцлог нь гэр бүл төлөвлөлтийн асуудлаар нөхрүүдийн мэдлэг, хандлагыг өмнөх судалгаанаас илүү өргөн хүрээнд судалсан явдал юм.
Үндэсний хэмжээний төлөөлөлтэй тул энэ судалгааны үзүүлэлтийг улсын нэгдсэн нэгдүгээр төдийгүй хот, хөдөө, бүс нутаг, боловсрол зэрэг олон үзүүлэлтээр нарийсган гаргах боломжтой. НҮЭМС-г Монгол улсын аль ч өрх сонгогдож болох тэнцүү магадлал бүхий хоёр үе шаттай түүврийн аргаар хийжээ. Улсын хэмжээнд баг, хорооны жил бүр шинэчлэгдэн хөтлөгдөж байдаг өрх, хүн амын бүртгэлийн жагсаалтыг түүвэрлэлтийн хүрээ болгон авсан байна.
Өрхөд байгаа 15-49 насны бүх эмэгтэйгээс гадна түхайн өрхөд судалгаа авахын өмнөх шөнө хоносон мөн насны эмэгтэйчүүдээс ч асуулгын дагуу ярилцлага авсан юм. ТАШН тутмаас ярилцлага өгсөн гэр бүлтэй таван эмэгтэй тутмын гуравных нь нөхраөс тусгай асуулгын хуудсаар ярилцлага авчээ. Нийт сонгосон 8400 өрхөөс ганцаарчилсан ярилцлагад сонгогдсон 15-49 насны 9382 эмэгтэйн 9314 нь буюу 99.3 хувь, 4229 нөхрийн 4212 нь буюу 99.6 хувь нь ярилцлагад хамрагджээ. Энэ нь судалгааны хамрах хүрээ маш өндөр, янз бүрийн шалтгаанаар судалгаанд оролцоогүй хүний тоо маш цөөн байгааг харуулж байна. Судалгаанд сонгогдсон хүмүүсээс судалгаанд оролцох зөвшөөрлийг нь хэрхэн авсан талаар судалгааны тайланд дурдаагүй байна.
Хэдийгээр НҮЭМС нь манай оронд сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас чанар, далайцын хувьд томд тооцогдох боловч аргагүй зүйн хувьд харгалзан үзэж хэд хэдэн зүйл байгаар бодолцох хэрэгтэй. Юуны өмнө энэ судалгаа нүүр тулсан шууд ярилцлага хэлбэрээр хийсэн тул энэ аргын үнэн мэдээллийг санаатай гуйвуулах, мартах буюу буруу баримжаалах зэрэг алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.
Тухайлбал анх хэдэн настай байхдаа бэлгийн харьцаанд орсон бэ?” гэсэн асуултад зарим эмэгтэй насаа санаатайгаар дарж хэлэх, эсвэл буруу баримжаалсан байхыг үгүйсгэх аргагүй юм. НҮЭМС нь бүх насны эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны талаарх үндэсний төлөөлөл болохуйц судалгаа юм. Харамсалтай нь энэ үзүүлэлт зөвхөн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийг хамарсан тул үүнтэй тэнцэхүйц эрэгтэйчүүдийн талаарх мэдээлэл дутагдсан хэвээр байна.
Судалгааны дүнгээс харахад бэлгийн хавьталд анх 15 настайдаа орсон эмэгтэйчүд тэдний нэгээс бага хувийг эзэлж байсан бол 14 хувь нь 18 настайдаа орсон гэжээ. Харин 2 эмэгтэй тутмын нэг нь 20 насандаа анх бэлгийн хавьталд орсон байжээ. Манай эмэгтэйчүүдийн анх бэлгийн хавьталд орсон голч нас 20 гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, 25-49 насны эмэгтэйчүүдийн 50 хувь нь 20 насандаа анх бэлгийн хавьталд орсон гэсэн үг юм.
1998 оны суурь судалгаанд оролцсон 18 настай эмэгтэйчүүдийн 28.8 хувь бэлгийн хавьталд орсон байсан нь 2003 оны судалгааны дүнтэй харьцуулахад даруй хоёр дахин илүү байна. Мөн сүүлийн үед хийсэн хэд хэдэн жижиг түүвэр судалгааны дүнтэй харьцуулж харахад анх бэлгийн хавьталд орсон насны үзүүлэлт өндөр байгаа юм.

Category: Эрүүл мэнд | Views: 1020 | Added by: tuugii_sm | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login form

Гишүүний нэр:
Нууц үг:
Сануулах

Search

Calendar

«  February 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Our poll

Ямар интернэт хөтөч хэрэглэдэг вэ

Архив
Үр дүн
Бүх санал: 41

Site friends

Statistics


Нийт идэвхтэй хүмүүс: 2
Зочид: 2
Гишүүд: 0