Би опозит хаанаас эхэлсэн бэ гэж бодож үзлээ. Опозит тэгтэл намайг бэлтгэл ангид орсон тэр цагаас эхэлсэн ажээ.
Би опозит хаанаас эхэлсэн бэ гэж бодож үзлээ. Опозит тэгтэл намайг
бэлтгэл ангид орсон тэр цагаас эхэлсэн ажээ. Манай ангид минутанд
100-аас дээш үг уншдаг 3 хүүхэд байсан юм. Тэдний нэг нь миний муу гал
хам. Духан дээрээ сөөсөгтэй, шилэн дээрээ гэзэгтэй гүйж чаддаггүй жаал
- Гантулга. Гүйхээр бөөр нь өвдөөд байна гээд биеийн тамирийн хичээлд
оролцохгүй. Түүнийг дооглоод зугтчихад хойноос гүйгээд гүйцэхгүй. Нэг
удаа манай ангийнхан түүнийг ММ Агентлаг гэж тал талаас нь дооглож
зугтаасаар байгаад уйлуулж билээ. А. Гантулга гэдэг нь ММ Агентлаг болж
байгаа нь тэр. Намайг Г. Энэрэл - тэр нь тэгээд Генерал болно. Сайхан ч
байж дээ. Илүү дутуу зүйл бодохгүй, боддог хоёр зүйл нь PlayStation,
нохой зодоон 2. Би Undertaker, би Mankind, би Shawn Michaels, би Big
Show, Stone Cold гээд л. Ангийнхаа том биетэй охидыг Chyna гэнэ.
PlayStation-ий хувьд бол... би ер нь Тугалыг Sony-той болохоор нь л
найзалсан шд. Хэрвээ Тугалд Sony байгаагүй сэн бол юун опозит, хаха.